Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн чиг хандлага, бүтээл үйлдвэрлэл, дамжуулах орчны өөрчлөлт, техник технологийн дэвшлийн талаар хэлэлцэж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Өргөн нэвтрүүлгийн хөгжил 2025” форумыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээгээр Монголын болон бусад улс орны телевизийн байгууллагууд, контент бүтээгчид, салбарын мэргэжилтнүүд өргөн хүрээнд оролцож, дээрх чиглэлээр туршлага, санал бодлоо хуваалцах уулзалт, хэлэлцүүлгүүд болно.
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, гадаад улс орны зочид, төлөөлөгчид та бүхэн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Арга хэмжээнд оролцсоноор дараах сэдвүүдийн хүрээнд мэдлэг, туршлагаа хуваалцаж, харилцан ашигтай түншлэл байгуулах боломжтой юм.
Форумын үндсэн сэдвүүд:
✔️Өргөн нэвтрүүлгийн салбарын зах зээлийн өнөөгийн байдал
✔️Телевизийн бүтээл үйлдвэрлэл, дамжууллын техник, технологийн хөгжил
✔️Олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан бүтээл үйлдвэрлэл, контент солилцоо,
Уулзалтууд:
Оролцогчид харилцан туршлага солилцож, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ өргөн нэвтрүүлгийн технологийн хөгжил, түүнийг нэвтрүүлэх боломжуудыг хэлэлцэх зорилготой.
ОРОЛЦОГЧИД.
Дотоодын оролцогчид:
Өргөн нэвтрүүлгийн салбарын 100 гаруй удирдах албан тушаалын хүмүүс, мэргэжилтэн, продюсер, контент үйлдвэрлэгчид оролцоно. Тухайлбал:
• Монгол Улсын нутаг дэвсгэрт хөтөлбөрөө хүргэдэг нийт 50 гаруй телевизүүд
• 21 аймгийн орон нутгийн телевизийн төлөөлөгчид
• Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид (IPTV, Хиймэл дагуул, DVB T2 гм)
• Контент бүтээгчид
• Холбогдох төрийн байгууллагууд
• Үйлчилгээ эрхлэгчдийн холбоодын төлөөлөгчид
• Бусад
Олон улсын оролцогчид:
• БНСУ-ын тэргүүлэх телевизүүдийн төлөөлөл, студи продакшн, орон нутгийн
телевизийн төлөөлөл;
• Сингапур, Вьетнам, Украйн зэрэг улсуудаас телевиз, студи продакшн, салбарын
технологийн компаниудын төлөөлөгчид урилгаар оролцож, өөрсдийн туршлага,
мэдлэгээ хуваалцах болно.
Magic Image CO., LTD
Busan content market
Arirang TV (Korea)
MBC PLUS (Korea)
Animagic (Ukraine)
EBS TV (KOREA)
SCTV (Vietnam)
Sunwoo & Company (Korea)
Brainstorm Singapore
А. Raza, Whiteways Systems Pte Ltd, Singapore