Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад Зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан харилцаа холбооны зохицуулалтын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн тухайлсан арга хэмжээнүүдийг 2025.09.24-25-ны өдрүүдэд Галлериа Улаанбаатарын 3-р давхарт зохион байгуулж байна.
ЗОХИЦУУЛАЛТ 2025 – ОЛОН УЛСЫН ФОРУМ
Хэзээ: 2025 оны 9-р сарын 24
Хаана: Галлериа Улаанбаатар, 3 давхарт
Энэхүү форум нь “Дижитал эрин үе дэхь зохицуулагчдын зорилго, тэргүүлэх чиглэлүүд - тэргүүн туршлагуудыг хуваалцах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд дижитал эринд зохицуулагч байгууллагын зорилго, тэргүүлэх чиглэл, бодлогын шинэчлэлийг тодорхойлох, олон улсын сайн туршлага, мэдлэгийг хуваалцах зорилготой.
Цааш унших
Форумын үеэр дараах дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
Дижитал зах зээл ба дижитал орчинд зах зээлд шударга өрсөлдөх нөхцлийг хангах зохицуулалт
Дижитал сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалт– Дижитал шилжилтийг бүх нийтэд хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх
5G сүлжээний давуу талыг бүрэн ашиглах боломж, тулгарч буй сорилт
Хиймэл оюун ухааны бодлого, зохицуулалтын асуудлууд
Форумд олон улсын болон дотоодын байгууллагуудын төлөөлөл, салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцож, дижитал шилжилтийн үеийн зохицуулалтын чиг хандлага, тулгамдсан асуудал, сайн туршлагын талаар санал бодлоо солилцоно.
#Зохицуулалт2025 #NextGenRegulation #CRC30Years
ДИЖИТАЛ ЗАЛИЛАН БА ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ – СЕМИНАР, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Хэзээ: 2025 оны 9-р сарын 25
Хаана: Галлериа Улаанбаатар, 3 давхарт
Дижитал шилжилт эрчимтэй өрнөж буй өнөө үед сүлжээний аюулгүй байдал, чухал дэд бүтцийн хамгаалалт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгцээ шаардлага төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын аль алины өмнө тулгарч байна. Өөр хоорондоо нягт сүлжилдэн холбогдсон дижитал орчинд үүсч буй шинэ сорилтуудыг шийдвэрлэхэд харилцаа холбооны зохицуулах байгууллагаас гадна бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцан ойлголцсон хамтын ажиллагаа, хэрэглэгчийн итгэлийг хамгаалах бодлого нэн чухал байна.
Цааш унших
Иймд энэхүү семинар, хэлэлцүүлэг нь дижитал орчин дахь сүлжээний аюулгүй байдал, чухал дэд бүтцийн хамгаалалт зэрэг асуудлыг хөндөж, дижитал шилжилтийн явцад тулгарч буй сорилтууд болон тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замын талаар хэлэлцэж, бусад улс орнуудын сайн туршлагаас сонсох, суралцах боломжийг өгнө.
Арга хэмжээнд дараах сэдвүүдийг онцлон хэлэлцэнэ. Үүнд:
Зохицуулагчийн оролцоо ба хэзээ, хаана “оролцох” ёстой вэ?
Онлайн залилан, спам, фишингийн эсрэг хамтын ажиллагаа
“Security by design” – дижитал дэд бүтцийг аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн төлөвлөх
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, итгэлийг бэхжүүлэх
Хиймэл оюун ухаан ба кибер аюулгүй байдлын огтлолцол
Олон улсын туршлага, сайн жишээ хуваалцах
Мөн харилцаа холбоо, технологи, медиа салбарт тулгарч буй нууцлал ба өгөгдөл хамгаалалтын шинэ сорилтууд, өгөгдөл нутагшуулалт, олон улсын өгөгдөл солилцоо, түүний хязгаарлалт, нууцлалтай холбоотой хууль тогтоомжийн шинэ чиг хандлагын талаар хөндөж ярилцана.
#Innovationworkshop2025 #DigitalTrust #CyberSecurity #ConsumerProtection
ICANN - СЕМИНАР
Хэзээ: 2025 оны 9-р сарын 25
Хаана: Галлериа Улаанбаатар, 3 давхарт
Интернэтийн орчинд ашиглагдах нэр, хаяг олгогч байгууллага болох ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) нь Монгол Улсын харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй холбогдох байгууллагуудад зориулан өөрийн хариуцан ажилладаг үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр уг семинарыг Зохицуулах хороотой хамтран зохион байгуулж байна.
Цааш унших
Тус байгууллагаас дараах мэдээ, мэдээллийг хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгнө. Үүнд:
ICANN-ийн оюутан, залуу мэргэжилтнүүдэд чиглэсэн хөтөлбөрүүд, үүнд ICANN-ийн гүйцэтгэх үүрэг, оролцоо
ICANN ба Интернэтийн аюулгүй & тогтвортой байдал
Интернэт засаглалын бүтэц, чиг хандлага болон зохицуулалтын хөгжил
#ICANN/CRCworkshopUB2025
META – АРГА ХЭМЖЭЭ
Хэзээ: 2025 оны 9-р сарын 25
Хаана: Галлериа Улаанбаатар, 3 давхарт
Мета компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан хэрэглэгчийн бүртгэл буюу Teen account-г Монгол Улсад албан ёсоор танилцуулах арга хэмжээ болно.
Цааш унших
Уг арга хэмжээний хүрээнд тус компанийн Ази, номхон далайн бүсээс дараах сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулна. Үүнд:
Мета компанийн хүүхэд, залуусын аюулгүй байдлын бодлого
Нийгмийн сүлжээн дэх давуу тал бас эрсдэл
Насны онцлогт тохирсон цахим хэрэглээ ба өсвөр насны хүүхдийн бүртгэл
Teen Account-ийн хэрэглээ
#META/CRCworkshopUB2025 #META_TEEN_ACCOUNT